Manager College

Энэхүү хөтөлбөрт аж ахуйн нэгж, байгууллагуудын захиргаа, бизнес, бүтээгдэхүүн хөгжил, маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэсийн бүх шатны менежерүүд хамрагдана.

27 цаг
9 модуль
Товч тойм
  • Суралцагчдад карьерын замналаа зураглах боломжийг олгож одоогийн ажилдаа илүү зорилгод суурилж хандах хандлагыг ухамсарлуулах
  • Үр дүнтэй баг, болон харилцааг бий болгож удирдлагын суурь шинж чанарын ойлголт өгөх
  • Байгууллагын зорилго, зорилт, стратегийн суурь ухагдахууныг ойлгож бизнес дэх өөрийн хувь нэмрийг өсгөх арга барилыг олгох
Сургалтын онцлогууд
  • Системчлэгдсэн мэдлэг, мэдээлэл. Орчин үеийн менежер хүний эзэмшвэл зохих хувь хүний суурь ур чадвар болон ажлын байранд өдөр тутамд шаардагдах чадваруудыг богино хугацаанд, системтэй эзэмшүүлнэ.
  • Батлагдсан арга аргачлалууд. Байгууллагын сэтгэл судлалын онолын үндэслэлтэй, байгууллагын зан үйл, менежментийн өдөр тутмын практикт батлагдсан олон улсын арга, аргачлалуудыг сургана.
  • Тэргүүн туршлага. Хичээлүүдийг Монголын томоохон компаниудын захирал, менежер, тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар практикт ойр, сонирхолтой хэлбэрээр заадаг.
Сургалтын давуу тал
  • Практикт суурилсан. Менежерийн ажилд шаардлагатай, их дээд сургуульд төдийлөн заадаггүй мэдлэг, ур чадваруудыг олгож, олон улсад хийгдсэн өндөр түвшний судалгааны үр дүнд боловсруулагдсан арга, аргачлалуудыг эзэмшүүлнэ.
  • Цогц хөтөлбөр. Танхим болон бие даасан байдлаар хөтөлбөр зохион байгуулагдах бөгөөд сурсан мэдлэгээ дасгал ажил, багийн хэлэлцүүлэг, коачинг арга барилаар бататгах болно.
  • Уян хатан. Үндсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр ажлын бус цагаар суралцах боломжтой.
Сургалтад хамрагдсанаар гарах үр дүн
  • Байгууллагад цаашдын залгамж халаа болох, өндөр гүйцэтгэлтэй менежерийн (talent) суурь ур чадварыг олгох
  • Менежерийн ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэх, хүнтэй ажиллах мэдлэг, арга барилтай болно.
  • Бизнесийг өсөлтөд хүргэх үндсэн арга зүй болон практик аргачлалтай болно.
  • Бусад компаниудын менежерүүдтэй танилцаж, танилын хүрээгээ өргөжүүлнэ.
  • Байгууллагын бүх шатны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг шинэтгэх, хувийн үр нөлөөг нэмэгдүүлэх 9-н модуль хөтөлбөр.

Таны ямар ур чадвар хөгжих вэ?

Баг удирдах

Зорилго тодорхойлох

Гүйцэтгэлийн үнэлгээ

Хэлэлцээр хийх

Цагийн менежмент

1. Зөрчилдөөнийг удирдах ур чадвар, өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх – Conflict resolution
  • Төвөгтэй харилцааг удирдах нь
  • Зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэх арга барил
  • Бусдад нөлөөлөх, ятгах арга зүй
2. Нөхцөлд тулгуурласан манлайлал – Situational leadership
  • Нөхцөлд тулгуурласан манлайллын хэв маяг
  • Ажилтнуудаа сэдэлжүүлэх аргачлал
  • Итгэлцэл болон сэтгэл хөдлөл
3. Гүйцэтгэлийн үнэлгээ – Performance evaluation
  • Гүйцэтгэлийг үнэлэх арга зүй
  • Гүйцэтгэлийн үнэлгээний хуралд бэлтгэх, хөтлөн явуулах нь
  • Ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмжийг хянах нь
4. Асуудал шийдэх, шийдвэр гаргах ур чадвар – Problem solving and decision making
  • Хэлцэлд бэлдэх, хийх нь
  • Хэлцэлийг амжилттай дуусгах аргачлал
  • Хэлцэлд тулгардаг саад бэрхшээлд бэлэн байх нь
5. Бизнес аналитик – Business analytic
  • Хэрэглэгчийн аналитик
  • Үйл ажиллагааны аналитик
  • Хүний нөөцийн аналитик
6. Менежерийн сэтгэлгээ ба хандлага
  • Хэвшмэл ба Өсөлтөт сэтгэлгээний илрэлүүд
  • Өөрийн сэтгэлгээг шинжлэн өсөх сэтгэлгээнд суралцах нь
7. Менежерийн хувийн бүтээмж
  • Хувийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргачлалууд
  • Зуршлаа арилгаж,  зөв дадал хэвшүүлэх нь
8. Ажлын байран дахь харилцаа- Communication At Work:
  • Өөрийн харилцааны хэв маягийг тодорхойлж, бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах арга зүй
  • Үр дүнтэй харилцах аргачлал
9. Бизнесийн үйл ажиллагаа, процессыг удирдах нь- Managing operations and processes:
  • Үйл ажиллагааны менежментийн үндсэн шийдлүүд
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний процессын загварчлал
Гарын авлага байхгүй байна
Та сургалтын сертификатыг Facebook, Linkedin, Twitter, Instagram хаягдуудад шэйр хийх боломжтой.
59₮
Энэ хичээл нь
9 модуль
27 цаг