Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого

Бид ямар өгөгдөл цуглуулдаг вэ?

Бид таны оруулсан мэдээлэл, контентын хэрэглээний талаарх мэдээлэл, мөн манайхтай холбоотой гуравдагч талын платформуудын өгөгдөл зэрэг тодорхой хэдэн өгөгдлийг цуглуулдаг. Мөн бид таны төхөөрөмжийн талаарх мэдээлэл, манай платформын аль хэсгүүдэд ханддаг, хэдэн цаг зарцуулдаг гэх мэт зарим өгөгдлийг автоматаар цуглуулдаг. Энэхүү өгөгдлийг бид цуглуулах, бүртгэх, бүтэцжүүлэх, хадгалах, өөрчлөх, сэргээх, шифрлэх, устгах, нэгтгэх, дамжуулах зэргээр боловсруулдаг. Бид дараах өгөгдлийг цуглуулдаг. Үүнд:

  • Аккаунтын мэдээлэл: Тодорхой функцүүдийг (контентын хандалт гэх мэт) ашиглахын тулд та хэрэглэгчийн бүртгэл үүсгэх шаардлагатай ба энэ нь биднээс таны имэйл хаяг, нууц үг, бүртгэлийн тохиргоог цуглуулж хадгалахыг шаарддаг. Сургагчийн бүртгэл үүсгэхийн тулд бид таны нэр, имэйл хаяг, нууц үг, бүртгэлийн тохиргоог цуглуулж хадгалдаг. Таныг сайтын зарим функцийг ашиглах үед ажил мэргэжил, иргэний үнэмлэхний мэдээлэл, баталгаажуулсан зураг, төрсөн он сар өдөр, арьсны өнгө, үндэс угсаа, ур чадварын сонирхол, утасны дугаар зэрэг нэмэлт мэдээллийг оруулахыг шаардаж болно. Бүртгэл үүсгэсний дараа бид танд өвөрмөц таних дугаар олгоно.
  • Профайлын өгөгдөл: Та зураг, гарчиг, намтар, хэл, вэб хуудасны холбоос, сошиал медиа профайл, улс орон болон бусад өгөгдөл зэрэг профайлын мэдээллүүдээ өгөхийг сонгож болно. Таны профайлын өгөгдлийг бусад хүмүүс, олон нийтэд харуулна.
  • Суралцагчийн хуваалцсан контент: Үйлчилгээний зарим хэсэг нь танд хичээл ба сургалтын бусад контент байршуулах, контентын талаар сэтгэгдэл нийтлэх, асуулт асуух, хариулах, оюутнууд эсвэл сургагч нарт мессеж илгээх, зураг болон байршуулсан бусад бүтээлээ нийтлэх зэргээр бусад хэрэглэгчидтэй харилцах, контентыг олон нийтэд хуваалцах боломжийг олгоно. Ийм хуваалцсан контентыг хаана байршуулсанаас хамааран бусад хүмүүс, олон нийт үзэх боломжтой.
  • Сургалттай холбоотой өгөгдөл: Таныг контентод нэвтрэх үед бид таны эхлүүлсэн, дуусгасан хичээл, даалгавар, дадлага ажил, контент болон захиалгын худалдан авалт, захиалга, төгсөлтийн гэрчилгээ, сургагч, туслах сургагч болон бусад оюутнуудтай солилцож буй мэдээлэл, хичээл болон холбогдох контентын шаардлагыг хангахын тулд илгээсэн эссэ, асуултын хариулт зэрэг тодорхой өгөгдлүүдийг цуглуулдаг.
  • Суралцагчийн төлбөрийн мэдээлэл: Хэрэв та худалдан авалт хийвэл бид таны захиалгыг боловсруулахад шаардлагатай худалдан авалтын талаарх тодорхой мэдээллийг (таны нэр, төлбөрийн хаяг, ZIP код) цуглуулдаг ба цаашид захиалгыг боловсруулахад ашиглах зорилгоор хадгалах боломжтой. Та өөрийн нэр, зээлийн картын мэдээлэл, төлбөрийн хаяг, ZIP код зэрэг төлбөрийн тодорхой мэдээллийг манай төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдэд шууд өгөх ёстой. Төлбөрийг хөнгөвчлөх зорилгоор бид төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдээсээ танд шинэ карт болон тухайн картын сүүлийн дөрвөн оронтой тоо зэрэг хязгаарлагдмал мэдээллийг хүлээн авах боломжтой. Аюулгүй байдлын үүднээс бид зээлийн картын бүтэн дугаар эсвэл картын баталгаажуулалтын өгөгдөл гэх мэт карт эзэмшигчийн нууц мэдээллийг цуглуулдаггүй, хадгалдаггүй.
  • Сургагчийн мэдээлэл: Хэрэв та сургагч бол сургалтад хичээл заасан мөнгөө авахын тулд дансаа холбож төлбөр хүлээн авах боломжтой. Таныг төлбөрийн дансаа холбох үед бид таны төлбөрийн дансны имэйл хаяг, дансны ID, физик хаяг эсвэл таны данс руу төлбөр илгээхэд шаардлагатай бусад мэдээлэл зэрэг тодорхой мэдээллийг цуглуулж ашигладаг. Зарим тохиолдолд бид таны данс руу төлбөр илгээхийн тулд утсаар мэдээлэл цуглуулж болно. Аюулгүй байдлын үүднээс бид банкны дансны нууц мэдээллийг цуглуулдаггүй, хадгалдаггүй. Таны төлбөр, тооцоо, татварын мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулах нь таны төлбөрийн данс байршуулагч байгууллагын нууцлалын бодлого ба бусад нөхцөлөөс хамаарна.
  • Бусад үйлчилгээн дэх таны аккаунтын мэдээлэл. Хэрэв таны бүртгэлтэй холбогдсон бол бид таны сошиал медиа эсвэл бусад онлайн бүртгэлээр дамжуулан тодорхой мэдээллийг авч болно. Хэрэв та Facebook эсвэл өөр гуравдагч этгээдийн платформ эсвэл үйлчилгээгээр дамжуулан манай платформд нэвтэрсэн бол бид танаас тухайн бүртгэлийн талаарх тодорхой мэдээлэлд хандах зөвшөөрөл авна. Эдгээр платформ, үйлчилгээнүүд нь API-уудаараа дамжуулан бидэнд мэдээлэл өгдөг. Бидний хүлээн авах мэдээлэл нь та (нууцлалын тохиргоогоороо зөвшөөрсөн) эсвэл тухайн платформ, үйлчилгээ бидэнд өгөхийг зөвшөөрсөн мэдээллээс хамаарна.
  • Сугалаа, урамшуулал, санал асуулгатай холбоотой мэдээлэл. Бид таныг платформоороо эсвэл гуравдагч талын платформоор дамжуулан судалгаа бөглөх эсвэл сурталчилгаанд (уралдаан, сугалаа, сорилго гэх мэт) оролцохыг урьж болно. Хэрэв та оролцох бол бид таны нэр, имэйл хаяг, шуудангийн хаяг, төрсөн он сар өдөр, утасны дугаар зэрэг оролцооны нэг хэсэг болгон өгсөн мэдээллийг цуглуулж, хадгална. Сурталчилгааны албан ёсны дүрэм эсвэл өөр нууцлалын бодлогод өөрөөр заагаагүй бол уг мэдээлэл нь энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-д хамаарна. Цуглуулсан өгөгдлийг ялагчдад мэдэгдэл хүргэх, шагналыг хуваарилах зэрэг сурталчилгаа эсвэл санал асуулга явуулахтай холбоотой ажилд ашиглана. Шагнал авахын тулд танаас зарим мэдээллээ олон нийтэд (ялагчийн хуудас гэх мэт) нийтлэхийг зөвшөөрөхийг шаардах боломжтой. Бид гуравдагч талын платформыг ашиглан судалгаа эсвэл сурталчилгаа явуулах тохиолдолд гуравдагч талын нууцлалын бодлогыг баримтална.
  • Эргэх холбоо ба үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой мэдээлэл. Хэрэв та бидэнтэй холбоо барьж үйлчилгээ авах эсвэл асуудал, гомдлоо мэдээлэх бол (таны бүртгэл үүсгэсэн эсэхээс үл хамааран) бид таны холбоо барих мэдээлэл, мессеж болон таны нэр, имэйл хаяг, мессеж, байршил, хэрэглэгчийн ID, автоматжуулсан хэрэгслээр цуглуулдаг бусад өгөгдлүүдийг ашиглаж болно. Бид энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-ын дагуу таны асуулт, санаа зовоосон асуудлыг судлахын тулд энэ өгөгдлийг ашигладаг.

Дээр дурдсан өгөгдлийг бид хадгалдаг ба таны бүртгэлтэй холбоотойгоор ашиглана.

Мөн таныг манай үйлчилгээнд бүртгүүлж, хандах үед бид дараах мэдээллийг автоматжуулсан аргаар цуглуулдаг.

  • Системийн өгөгдөл. Таны IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн системийн төрөл ба хувилбар, Интернэт хөтөч, түүнд ашиглаж буй хэл, домэйн болон бусад системийн өгөгдөл, платформын төрөл зэрэг таны компьютер эсвэл төхөөрөмжийн техникийн өгөгдөл.
  • Хэрэглээний өгөгдөл. Таны хандсан контент, хуудас эсвэл үйлчилгээнд зарцуулсан хугацаа, зочилсон хуудсууд, ашигласан функцүүд, таны хайлтын асуулга, товшилтын өгөгдөл, огноо, цаг, үйлчилгээг ашиглахтай холбоотой бусад өгөгдөл.
  • Газарзүйн байршлын өгөгдөл. Таны IP хаяг дээр үндэслэн тооцоолсон улс, хот, газарзүйн координат зэрэг мэдээллийг багтаасан газарзүйн байршлын барагцаалсан мэдээлэл.

Бизнесийн байгууллага эсвэл корпорацийн хувьд таны бидэнд илгээсэн мэдээллээс гадна бид гуравдагч этгээд буюу арилжааны эх сурвалжаас бизнесийн холбоо барих тодорхой мэдээллийг цуглуулж болно.

 

Бид таны тухай мэдээллийг хэрхэн авах вэ?

Дээр дурдсан өгөгдлийг цуглуулахын тулд бид күүки, нотификэйшнийн идэвхжүүлэлт гэх мэт хяналтын технологи хэрэгслийг ашигладаг. Эдгээр хэрэгслийн зарим нь мэдээлэл цуглуулахаас татгалзах боломжийг танд санал болгоно.

Бид таны зочилсон цахим хуудсууд, тэр дундаа манай платформ дахь таны үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулах, хадгалах, хуваалцахын тулд таны Интернэт хөтөчд күүки идэвхжүүлэх эсэхийг асуудаг. Күүки нь манай платформд зочилсон, сонгосон хэл гэх мэт зүйлүүдийг санаж, сайтыг ашиглахад хялбар болгох боломжийг олгодог. Мэдээлэл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь таныг үйлчилгээг ашиглах үед системийн өгөгдөл болон хэрэглээний тодорхой өгөгдлийг автоматаар хянаж, цуглуулдаг.

 

Бид яагаад мэдээлэл цуглуулах хэрэгслийг ашигладаг вэ?

Манай платформ өгөгдөл цуглуулах дараах хэрэгслүүдийг ашигладаг. Үүнд:

  • Зайлшгүй хэрэгслүүд: Өгөгдөл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь танд сайт руу нэвтрэх, үндсэн функцээр хангах (нэвтрэх, контент руу нэвтрэх гэх мэт), сайтын аюулгүй байдлыг хангах, зүй бус нэвтрэлтээс хамгаалах, таны аккаунтыг буруугаар, зөвшөөрөлгүй ашиглаж буй эсэхийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг олгоно.
  • Функциональ хэрэгслүүд: Өгөгдөл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь таны хөтөч болон таны сонголтын талаарх мэдээллийг санаж, платформын нэмэлт функциэр хангаж, контентыг танд тохирохуйц болгож, платформын харагдах байдал, зан үйлд нөлөөлөх тохиргоог санах зорилготой юм.
  • Гүйцэтгэлийн хэрэгслүүд: Өгөгдөл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь ашиглалт, гүйцэтгэлийн өгөгдөл, зочилсон тоо, хандалтын эх үүсвэр, програмыг хаанаас татсан зэрэг үйлчилгээг хэмжих, сайжруулахад тусалдаг. Энэхүү хэрэгслүүд нь платформын янз бүрийн хувилбаруудыг туршихдаа хэрэглэгч аль функц, контентыг дээрд үзэж, аль имэйл мессежийг нээж байгааг тодорхойлоход тусална.
  • Зар сурталчилгааны хэрэгслүүд: Өгөгдөл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь таны хэрэглээ, системийн өгөгдөл болон зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлэгчдийн мэдэж буй зүйлүүд зэрэгт тулгуурлан холбогдох зарыг хүргэхэд ашиглагддаг.
  • Нийгмийн сүлжээний хэрэгслүүд: Өгөгдөл цуглуулах энэхүү хэрэгслүүд нь найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ контент хуваалцах гэх мэт олон нийтийн мэдээлэл түгээх зорилгод ашиглагддаг.

Та өөрийн вэб хөтчөө компьютер дээрээ күүки байршуулах оролдлогын талаар анхааруулах, зөвшөөрөгдсөн күүкиний төрлийг хязгаарлах, эсвэл бүрмөсөн татгалзах зэргээр тохируулах боломжтой. Хэрэв ингэсэн бол та платформын зарим эсвэл бүх функцийг ашиглах боломжгүй болох ба таны платформыг ашиглах байдал хязгаарлагдмал болж болзошгүй.

 

Бид таны өгөгдлийг юунд ашигладаг вэ?

Бид таны мэдээллийг үйлчилгээгээ сайн үзүүлэх, тантай харилцах, асуудлыг шийдвэрлэх, залилан, буруугаар ашиглахаас хамгаалах, үйлчилгээгээ сайжруулах, шинэчлэх, хүмүүс манай платформыг хэрхэн ашиглаж байгаад дүн шинжилгээ хийх, хувь хүний зөвшөөрсөн зар сурталчилгааг үзүүлэх зэрэгт ашигладаг. Бид таны мэдээллийг цуглуулсан зорилгодоо нийцүүлэхийн тулд шаардлагатай хугацаанд хадгалдаг.

Бид платформыг ашиглах үед танаас цуглуулсан мэдээллээ дараахь зорилгуудаар ашигладаг. Үүнд:

  • Сургалтын контент үзэх, дуусгахад гэрчилгээ олгох, өөрчлөгдсөн контентыг харуулах, бусад хэрэглэгчидтэй харилцах харилцааг хөнгөвчлөх зэрэг үйлчилгээг үзүүлэх, удирдах,
  • Сургагч ба гуравдагч бусад этгээдэд төлөх төлбөрийн мэдээллийг боловсруулах,
  • Сургалтын агуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл эсвэл онцлог шинж чанаруудын талаархи хүсэлт, захиалгыг боловсруулах,
  • Асуудлыг олж засварлах, шийдвэрлэх, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, залилан, зүй бус ашиглалтаас урьдчилан сэргийлэх зэрэг үйлчилгээний техникийн ажиллагааг хөнгөвчлөх,
  • Сургагчийг баталгаажуулах,
  • Хэрэглэгчдээс санал хүсэлт авах,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, судалгаа, сурталчилгааны мэдээлэл хүргэх,
  • Төхөөрөмж дээрх зар сурталчилгааг тохируулах,
  • Үйлчилгээгээ сайжруулж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцлогуудыг хөгжүүлэх,
  • Тренд болон урсгалд дүн шинжилгээ хийх, худалдан авалтыг хянах, ашиглалтын өгөгдлийг хянах,

Бид таны өгөгдлийг хэнтэй хуваалцдаг вэ?

Бид таны тухай тодорхой мэдээллийг сургагч нар, бусад суралцагсад, бидэнд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, бизнесийн түншүүд, аналитик болон өгөгдөл баяжуулах үйлчилгээ үзүүлэгчид, сошиал медиа үйлчилгээ үзүүлэгчид, сурталчилгаа, судалгаа явуулахад тусалдаг компаниуд, бидэнд тусалдаг сурталчилгааны компаниудтай хуваалцдаг. Аюулгүй байдал, хууль тогтоомжийг дагах эсвэл компанийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шаардлагатай бол бид таны мэдээллийг хуваалцаж болно. Эцэст нь, бид өгөгдлийг нэгтгэсэн юмуу танигдаагүй хэлбэрээр, эсвэл таны зөвшөөрлийг авсан тохиолдолд бусад аргаар хуваалцах боломжтой.

Дараах нөхцөл байдал эсвэл энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-д тусгасны дагуу бид таны мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцаж болно. Үүнд:

  • Сургагчидтай: Бид таны талаарх мэдээллийг (таны цахим шуудангийн хаягаас бусад) сургагч эсвэл туслах сургагчтай хуваалцаж, таны ханддаг эсвэл мэдээлэл авахыг хүссэн сургалтын контентын хувьд тэд танд болон бусад суралцагсдад зориулж контентоо сайжруулах боломжтой.
  • Бусад суралцагсад ба сургагчидтай: Тохиргооноос тань хамааран таны хуваалцсан контент болон профайлын өгөгдлийг бусад суралцагсад, сургагч зэрэг хүмүүс үзэх боломжтой байна. Хэрэв та сургагч юмуу туслах сургагчаас асуулт асуувал таны мэдээлэл (таны нэрийг оруулаад) олон нийтэд харагдах боломжтой.
  • Үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгч байгууллагуудтай: Бид төлбөрийн мэдээлэл боловсруулах, залилан мэхлэх, буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, маркетинг, сурталчилгааны үйлчилгээ, цахим шуудан, хостинг зэрэг бидний нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг гуравдагч талын компаниудтай таны мэдээллийг хуваалцдаг.
  • Бизнесийн түншүүдтэйгээ: Бид үйлчилгээгээ түгээх, платформ хандалтын уруугаа урсгал татах зорилгоор бусад вэб сайт, платформтой гэрээ байгуулдаг. Таны байршлаас хамааран бид таны мэдээллийг эдгээр итгэмжлэгдсэн түншүүддээ хуваалцаж болно.
  • Боловсролын зэрэг олгох байгууллагуудтай: Хэрэв та мэргэжлийн боловсрол олж авах сургалтанд хамрагдсан бол бид үргэлжлүүлэн сургалтын кредит олгох байгууллагын хүсэлтээр таны мэдээллийг хуваалцаж болно.
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх ба баяжуулах үйлчилгээнүүдтэй: Бид тодорхой холбоо барих мэдээлэлгүй эсвэл танигдаагүй өгөгдлийг дүн шинжилгээ хийх ба баяжуулах үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдүүдэд хуваалцдаг.

 

  • Аюулгүй байдал, хууль хүчний байгууллагуудтай: Бид дараах тохиолдолд гуравдагч этгээдэд таны мэдээллийг өгнө. Үүнд:
    • Төр засаг, шүүх, хуулийн байгууллагууд хэрэг бүртгэлт, байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд хүсэлт гаргасан бол,
    • Платформын Үйлчилгээний нөхцөлүүд, Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого болон бусад хууль ёсны гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бол,
    • Цахим залилан, зүй бусаар ашиглах, хууль тогтоомж зөрчихтэй холбоотой, эсвэл аюулгүй байдал, техникийн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд шаардлагатай бол,
    • Өөрсдийн хэрэглэгчид, ажилтнууд эсвэл платформын эрх, өмчлөл, аюулгүй байдалд учирч болзошгүй хор хөнөөлөөс хамгаалахын тулд өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх шаардлагатай бол,
    • Хуулиар зөвшөөрөгдсөн буюу эсвэл та өөрөө зөвшөөрсөн бол.

 

  • Урамшуулал, судалгаа явуулахдаа: Холбогдох хуулийн дагуу оролцохоор сонгосон сурталчилгаа, судалгааг удирдах, сурталчлах, ивээн тэтгэхэд шаардлагатай бол бид таны мэдээллийг хуваалцаж болно.
  • Компанийн өөрчлөлтийн үед: Хэрэв манай компани нэгдэх юмуу худалдан авах үйл ажиллагаанд оролцох, компанийг салгах, татан буулгах (дампуурал гэх мэт) эсвэл бүх хөрөнгийг эсвэл зарим хэсгийг нь худалдах гэх мэт ажил хийх бол бид таны бүх мэдээллийг хуваалцах, задруулах, шилжүүлэх боломжтой.
  • Таны зөвшөөрлөөр: Таны зөвшөөрснөөр бид энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-ын хамрах хүрээнээс гадуурх гуравдагч этгээдтэй өгөгдлийг хуваалцаж болно.

Аюулгүй байдал

Бид хадгалагдаж буй өгөгдлийн төрөл, хэр эмзэг мэдээлэл вэ гэдэгт нь үндэслэн зохих хамгаалалтыг ашигладаг. Интернэт дэмждэг аливаа системийн нэгэн адил манай платформд зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдэл үргэлж байдаг тул нууц үгээ хамгаалах нь чухал ба хэрэв та өөрийн бүртгэлд зөвшөөрөлгүй хандсан гэж сэжиглэж байгаа бол бидэнтэй холбоо барина уу.

Манай платформ цуглуулж, хадгалсан таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, задруулах, устгахаас хамгаалахын тулд аюулгүй байдлын зохих арга хэмжээг авдаг. Эдгээр арга хэмжээ нь өгөгдлийн төрөл, хэр эмзэг мэдээлэл вэ гэдэгээс хамаарч өөр өөр байдаг. Гэвч харамсалтай нь ямар ч систем 100% хамгаалагдах боломжгүй тул бид та болон манай платформын хоорондын харилцаа, үйлчилгээнээс үүссэн, эсвэл бид өөрсдөө цуглуулснаар үүссэн аливаа мэдээлэл гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүй хандалтаас бүрэн ангид байна гэдгийг 100% баталж чадахгүй. Таны нууц үг манай хамгаалалтын системийн чухал хэсэг ба та түүнийгээ сайтар хамгаалах үүрэгтэй. Та нууц үгээ гуравдагч этгээдтэй хуваалцах ёсгүй ба хэрэв та нууц үг эсвэл бүртгэлийн мэдээллээ алдсан гэж үзэж байгаа бол түүнийгээ нэн даруй өөрчилж, ямар нэгэн асуудал байвал манайхтай холбогдоно уу.

 

Таны эрх

Та сурталчилгааны цахим шуудан, күүки, зарим гуравдагч этгээдээс таны өгөгдлийг цуглуулахаас татгалзах зэрэг өгөгдлөө ашиглахтай холбоотой тодорхой эрхүүдтэй. Та манай платформд бүртгэлээ шинэчлэх эсвэл цуцлах боломжтой ба мөн хувийн мэдээллийнхээ талаар бидэнтэй холбоо барьж хүсэлтээ илэрхийлэх эрхтэй.

Та бидэнд тодорхой өгөгдлийг өгөхгүй байхаар сонгож болох ч платформын зарим функцийг ашиглах боломжгүй болж магадгүй.

  • Сурталчилгааны мэдээлэл хүлээн авахаа болихын тулд та хүлээн авсан цахим шуудангаас бүртгэлээ цуцлах механизмыг ашиглан өөрийн цахим шуудангийн хаягийг хасах юмуу ямар мэдээлэл авахаа сонгох боломжтой.
  • Таны ашигладаг хөтөч эсвэл төхөөрөмж күүки юмуу хадгалагдсан бусад мэдээллээ хянах боломжийг танд олгох боломжтой. Таны утасгүй төхөөрөмж байршлын ба бусад мэдээллийг цуглуулж, хуваалцаж байгаа эсэхийг хянах боломжийг танд олгоно.
  • Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, баяжуулах системүүдтэй холбоотой тохиргоог та тухайн платформд орж хийх боломжтой.
  • Үйлдлийн систем буюу iOS, Android OS, MacOS, Windows нь тус бүрдээ хэрэглүүр дэх зар сурталчилгааг хэрхэн хянах талаар зааварчилгаатай байдаг.

Хэрэв танд өөрийн мэдээлэл, түүнийг ашиглуулах, ямар эрхтэй талаараа асуух зүйл байвал info@mlctraining.mn хаягаар бидэнтэй холбогдоно уу.

 

Та бидний цуглуулж, хадгалдаг хувийн мэдээлэлдээ дараах байдлаар хандаж, шинэчлэх боломжтой. Үүнд:

  • Өөрөө бөглөж оруулсан мэдээллээ шинэчлэхийн тулд бүртгэлдээ нэвтэрч, хүссэн үедээ бүртгэлээ шинэчилнэ үү.
  • Бүртгэлээ цуцлахын тулд:
    • Хэрэв та суралцагч бол профайлын Тохиргооны хуудсандаа зочилж, Аккаунтыг устгах гэсэн товчийг дарж, зааварчилгааг дагана уу.
    • Бүртгэлээ хэрхэн цуцлах талаар дэлгэрэнгүй тайлбарласан алхмуудыг эндээс үзнэ үү.
    • Хэрэв танд бүртгэлээ цуцлахад асуудал гарвал манай үйлчилгээний багтай холбогдоно уу.

Бид хүүхдийн хувийн нууцыг хамгаалах ёстойг хүлээн зөвшөөрч, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ онлайн үйл ажиллагаа, сонирхолд идэвхтэй анхаарахыг хүсдэг. Арван зургаагаас доош насны хүүхдүүд платформд бүртгүүлэхийн тулд эцэг эхээсээ зөвшөөрөл авах шаардлагатай.

 

Шинэчлэлт ба түүнийг мэдээллэх хэлбэр

Бид энэхүү бодлогод өөрчлөлт оруулахдаа хэрэглэгчдэд имэйл, платформын дотоод сануулга, эсвэл зөвшөөрөгдсөн бусад механизмаар мэдэгдэнэ. Өөрчлөлтүүд нь нийтлэгдсэн өдрөөсөө хүчин төгөлдөр болно.

Бид энэхүү Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-оо үе үе шинэчилнэ. Бид уг бодлогодоо ямар нэг өөрчлөлт хийвэл танд имэйлээр, платформын дотоод сануулгаар эсвэл холбогдох хуульд заасны дагуу мэдэгдэх болно.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу, хэрэв та аливаа өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш платформыг үргэлжлүүлэн ашиглавал таны хандалт ба/эсвэл ашиглалт нь шинэчлэгдсэн Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-ыг хүлээн зөвшөөрсөн (мөн дагаж мөрдөхийг зөвшөөрсөн) гэж үзнэ. Шинэчлэгдсэн Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого нь өмнөх бүх Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-ыг орлоно.

Тайлбар

Энэ бодлогод тодорхойлогдоогүй заалтуудыг Үйлчилгээний нөхцөлүүд-ээс үзнэ үү. Хэрэв танд манай Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлого-той холбоотой асуулт, санаа зовоосон асуудал, маргаан байвал info@mlctraining.mn хаягаар манайхтай холбогдоно уу.