HR Class

Тус хөтөлбөр нь оролцогчид дижитал эрин дэх хувьсал, ирээдүйн ажлын байрны өөрчлөлтийг ойлгох, хүний нөөцийн бодлого, функцүүдийн талаар хэрхэн зөв бодлого, менежменттэйгээр ажиллах мэдлэг, ур чадвар олгож, дата анализ хийх, дижитал ур чадвараа сайжруулах үр дүнтэй аргачлалуудыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

30 цаг
10 модуль
Товч тойм

Хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүдэд тухайн талбарын хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадвар олгох зорилготой хөтөлбөр юм.

Сургалтын онцлогууд
  • Хүний нөөцийн менежментийн гол 10 талбарт гарч буй сүүлийн үеийн шинэ хандлага, арга барил, практикуудыг танилцуулдаг.
  • Хичээлүүдийг Монгол Улсын тэргүүлэх групп, компаниудын хүний нөөц эрхэлсэн захирал, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн менежментийн судлаачид заадаг.
  • Хүний нөөцийн өдөр тутмын ажилд ашиглагддаг бэлэн аргачлал, багажуудыг зааж өгдөг.
Сургалтын давуу тал
  • Богино хугацаанд салбарын шинэлэг мэдлэг, мэдээллийг өгдөг.
  • Шилдэг компаниудын хүний нөөцийн менежментийн тогтолцоо, арга барил, практиктай танилцуулдаг.
  • Хүний нөөцийн ажлаа үр ашигтай хийх аргазүйг эзэмшүүлдэг.
Сургалтад хамрагдсанаар гарах үр дүн
  • Суралцагч хүний нөөцийн талбарт гарч буй сүүлийн үеийн чиг хандлага, арга барилуудтай танилцаж, компанийнхаа хүний нөөцийн менежментийг шинэ түвшинд гаргах мэдлэг, арга барилтай болно.
  • Суралцагч HR Management Lab-ын гишүүн болж, хүний нөөц эрхэлсэн захирал, менежерүүдийн сүлжээний нэг хэсэг болно.
  • Суралцагч хүний нөөцийн өдөр тутмын ажлаа үр ашигтай удирдах арга барилаа сайжруулна.

Хүний нөөцийн менежерээр илүү өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн бүхэнд зориулав.

Тус хөтөлбөр нь оролцогчид дижитал эрин дэх хувьсал, ирээдүйн ажлын байрны өөрчлөлтийг ойлгох, хүний нөөцийн бодлого, функцүүдийн талаар хэрхэн зөв бодлого, менежменттэйгээр ажиллах мэдлэг, ур чадвар олгож, дата анализ хийх, дижитал ур чадвараа сайжруулах үр дүнтэй аргачлалуудыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Таны ямар ур чадвар хөгжих вэ?

Дижитал шилжилт

Карьер менежмент

Көүчинг

Гүйцэтгэлийн үнэлгээ

Сургалт хөгжлийг зохион байгуулах

1. Бизнесийн загвар ба хүний нөөцийн стратеги
  • Ажлын байрны ирээдүйн хувьсал, бизнест нөлөөлөх нөлөөлөл
  • Компанийн хүний нөөцийг стратегитай удирдах нь
  • Хүний нөөцийн стратеги төлөвлөлт
2. Талентыг олж авах, тогтоон барих аргазүй
  • Ажилтны брэндчлэл
  • Сонгон шалгаруулалтын чиг хандлагууд
  • Өндөр ур чадвартай ажилтнуудыг олж илрүүлэх аргазүй
3. Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
  • Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтад нөлөөлөх хүчин зүйлүүд
  • Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процессыг үр дүнтэй удирдах нь
  • Шинэ ажилтнуудыг чиглүүлэх, дасан зохицуулах нь
4. Гүйцэтгэлийн менежмент
  • Компанийн гүйцэтгэлийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд баримтлах зарчмууд
  • Компанийн гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, сайжруулах арга зам
  • Үр ашигтай санал дүгнэлтээр дамжуулан ажилтнуудын гүйцэтгэл, хөгжлийг удирдах аргазүй
5. Байгууллагын соёл ба ажилтнуудын сайн сайхан байдал
  • Байгууллагын соёл ба загвар
  • Байгууллагын соёлын элементүүд ба соёлд нөлөөлөгч хүчин зүйлүүд
  • Wellbeing strategy буюу байгууллагын сайн сайхан байдлын стратеги
6. Ажилтнуудын карьерын хөгжил
  • Компанид шаардлагатай ур чадварын сан боловсруулж, ашиглах нь
  • Компанийн шаардлагатай ур чадварын үнэлгээ
  • Ажилтнуудын карьерын менежмент
7. Ажилтнуудын сургалт, хөгжил
  • Компанийн сургалт, хөгжлийн хэрэгцээг бизнесийн шаардлагатай нийцүүлэх нь
  • Компанийн сургалтыг үр дүнтэй зохион байгуулах арга барилууд
  • Компанийн сургалт, хөгжлийн өгөөж, үр дүнг тооцох нь
8. Дижитал ур чадвар ба хүний нөөцийн аналитик
  • Компанид шаардлагатай дижитал ур чадварууд
  • Хүний нөөцийн менежментэд өгөгдлийн дүн шинжилгээг ашиглах нь
  • Хүний нөөцийн тайлан, загваруудыг үр дүнтэй ашиглах нь
9. Хүний нөөцийн цалин, урамшуулал
  • Компанийн ажлын байрны үнэлгээ
  • Компанийн зэрэг дэв, цалингийн сүлжээ
  • Компанийн цалин, урамшууллын систем
10. Хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөцийн бодлого
  • Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой хүний нөөцийн бодлогод орсон өөрчлөлтүүд
  • Байгууллагын дүрэм журмуудыг оновчтой боловсруулж, хэрэгжүүлэх нь
  • Хүний нөөцийн функциудын хүрээн дэх шинэ тооцооллууд
Гарын авлага байхгүй байна
Та сургалтын сертификатыг Facebook, Linkedin, Twitter, Instagram хаягдуудад шэйр хийх боломжтой.
549,000₮
Энэ хичээл нь
10 модуль
30 цаг