Manager College (Шилдэг менежерүүдийн хөтөч)

Энэхүү хөтөлбөрт аж ахуйн нэгж, байгууллагуудын захиргаа, бизнес, бүтээгдэхүүн хөгжил, маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэсийн бүх шатны менежерүүд хамрагдана.

0.0
Эхлэх огноо: 2024-10-14
Дуусах огноо: 2024-11-01
59₮
Худалдаж авах
Сагсанд нэмэх
Энэ хичээл нь
Бүртгэл эхлэх: 2024-10-04
Бүртгэл дуусах: 2024-10-13
9 модуль
27 цаг
Товч тойм
  • Суралцагчдад карьерын замналаа зураглах боломжийг олгож одоогийн ажилдаа илүү зорилгод суурилж хандах хандлагыг ухамсарлуулах
  • Үр дүнтэй баг, болон харилцааг бий болгож удирдлагын суурь шинж чанарын ойлголт өгөх
  • Байгууллагын зорилго, зорилт, стратегийн суурь ухагдахууныг ойлгож бизнес дэх өөрийн хувь нэмрийг өсгөх арга барилыг олгох
Сургалтын онцлогууд
  • Системчлэгдсэн мэдлэг, мэдээлэл. Орчин үеийн менежер хүний эзэмшвэл зохих хувь хүний суурь ур чадвар болон ажлын байранд өдөр тутамд шаардагдах чадваруудыг богино хугацаанд, системтэй эзэмшүүлнэ.
  • Батлагдсан арга аргачлалууд. Байгууллагын сэтгэл судлалын онолын үндэслэлтэй, байгууллагын зан үйл, менежментийн өдөр тутмын практикт батлагдсан олон улсын арга, аргачлалуудыг сургана.
  • Тэргүүн туршлага. Хичээлүүдийг Монголын томоохон компаниудын захирал, менежер, тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар практикт ойр, сонирхолтой хэлбэрээр заадаг.
Сургалтын давуу тал
  • Практикт суурилсан. Менежерийн ажилд шаардлагатай, их дээд сургуульд төдийлөн заадаггүй мэдлэг, ур чадваруудыг олгож, олон улсад хийгдсэн өндөр түвшний судалгааны үр дүнд боловсруулагдсан арга, аргачлалуудыг эзэмшүүлнэ.
  • Цогц хөтөлбөр. Танхим болон бие даасан байдлаар хөтөлбөр зохион байгуулагдах бөгөөд сурсан мэдлэгээ дасгал ажил, багийн хэлэлцүүлэг, коачинг арга барилаар бататгах болно.
  • Уян хатан. Үндсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр ажлын бус цагаар суралцах боломжтой.
Сургалтад хамрагдсанаар гарах үр дүн
  • Байгууллагад цаашдын залгамж халаа болох, өндөр гүйцэтгэлтэй менежерийн (talent) суурь ур чадварыг олгох
  • Менежерийн ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэх, хүнтэй ажиллах мэдлэг, арга барилтай болно.
  • Бизнесийг өсөлтөд хүргэх үндсэн арга зүй болон практик аргачлалтай болно.
  • Бусад компаниудын менежерүүдтэй танилцаж, танилын хүрээгээ өргөжүүлнэ.
  • Байгууллагын бүх шатны менежерүүдийн мэдлэг, ур чадварыг шинэтгэх, хувийн үр нөлөөг нэмэгдүүлэх 9-н модуль хөтөлбөр.

Таны ямар ур чадвар хөгжих вэ?

Баг удирдах

Зорилго тодорхойлох

Гүйцэтгэлийн үнэлгээ

Хэлэлцээр хийх

Цагийн менежмент

1. 6. Менежерийн сэтгэлгээ ба хандлага
2024-01-02 12:49
  • Хэвшмэл ба Өсөлтөт сэтгэлгээний илрэлүүд
  • Өөрийн сэтгэлгээг шинжлэн өсөх сэтгэлгээнд суралцах нь
Байршил: 
2. 5. Бизнес аналитик – Business analytic
2024-01-02 12:49
  • Хэрэглэгчийн аналитик
  • Үйл ажиллагааны аналитик
  • Хүний нөөцийн аналитик
Байршил: 
3. 4. Асуудал шийдэх, шийдвэр гаргах ур чадвар – Problem solving and decision making
2024-01-02 12:49
  • Хэлцэлд бэлдэх, хийх нь
  • Хэлцэлийг амжилттай дуусгах аргачлал
  • Хэлцэлд тулгардаг саад бэрхшээлд бэлэн байх нь
Байршил: 
4. 3. Гүйцэтгэлийн үнэлгээ – Performance evaluation
2024-01-02 12:49
  • Гүйцэтгэлийг үнэлэх арга зүй
  • Гүйцэтгэлийн үнэлгээний хуралд бэлтгэх, хөтлөн явуулах нь
  • Ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмжийг хянах нь
Байршил: 
5. 2. Нөхцөлд тулгуурласан манлайлал – Situational leadership
2024-01-02 12:49
  • Нөхцөлд тулгуурласан манлайллын хэв маяг
  • Ажилтнуудаа сэдэлжүүлэх аргачлал
  • Итгэлцэл болон сэтгэл хөдлөл
Байршил: 
6. 1. Зөрчилдөөнийг удирдах ур чадвар, өндөр бүтээмжтэй баг бүрдүүлэх – Conflict resolution
2024-01-02 12:49
  • Төвөгтэй харилцааг удирдах нь
  • Зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэх арга барил
  • Бусдад нөлөөлөх, ятгах арга зүй
Байршил: 
7. 7. Менежерийн хувийн бүтээмж
2024-06-20 12:37
  • Хувийн бүтээмжээ нэмэгдүүлэх аргачлалууд
  • Зуршлаа арилгаж,  зөв дадал хэвшүүлэх нь
Байршил: 
8. 8. Ажлын байран дахь харилцаа- Communication At Work:
2024-10-09 18:00
  • Өөрийн харилцааны хэв маягийг тодорхойлж, бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах арга зүй
  • Үр дүнтэй харилцах аргачлал
Байршил: MLC Business School 301 тоот
9. 9. Бизнесийн үйл ажиллагаа, процессыг удирдах нь- Managing operations and processes:
2024-09-26 16:00
  • Үйл ажиллагааны менежментийн үндсэн шийдлүүд
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний процессын загварчлал
Байршил: MLC Business School 301 тоот
Та сургалтын сертификатыг Facebook, Linkedin, Twitter, Instagram хаягдуудад шэйр хийх боломжтой.