CEO College (сүүлийн тест)

Хэрвээ та аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын багийн гишүүн буюу дээд түвшний удирдах ажилтан, Компанийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, эзэн, гүйцэтгэх захирал (CEO), үйл ажиллагаа эрхэлсэн захирал (COO), санхүү эрхэлсэн захирал (CFO), маркетинг эрхэлсэн захирал (CMO), хүний нөөц эрхэлсэн захирал (CHRO), мэдээллийн технологи эрхэлсэн захирал (CIO) бол “СЕО Коллеж” хөтөлбөр танд мэдлэг, ур чадвараа дараагийн түвшинд хүргэхэд тусална.

0.0
Эхлэх огноо: 2024-11-13
Дуусах огноо: 2024-11-29
895,000₮
Худалдаж авах
Сагсанд нэмэх
Энэ хичээл нь
Бүртгэл эхлэх: 2024-11-06
Бүртгэл дуусах: 2024-11-13
10 модуль
30 цаг
Товч тойм
  • CEO College хөтөлбөр нь байгууллагын удирдах албан тушаалтнуудад бизнесийн үндсэн функцүүдийг хэрхэн үр ашигтай удирдах, олон улсад шалгарсан арга аргачлалд суралцах, Монгол улсад амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжилтнүүдээс туршлага хуримтлуулах боломжийг олгох болно. 
  • Энэхүү хөтөлбөр нь 2023 онд бүхэлдээ шинэчлэгдэж дижитал эринд хувьсан өөрчлөгдөж буй шинэ чиг хандлагуудыг бодит туршлагын хамт танд хүргэхээр бэлтгэгдсэн. 
  • Сургалтад хамрагдсанаар мэдлэг, аргачлалд суралцахаас гадна салбарын шилдэг удирдагчдаас зөвлөгөө авах, танилын хүрээгээ тэлэх боломжтой цогц хөтөлбөр юм.
Сургалтын онцлогууд
  • Шалгагдсан хөтөлбөр. MLC Business School нь 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй, гүйцэтгэх удирдлагын хөгжлийн хамгийн анхны, тогтмол зохион байгуулагддаг, шинэлэг хөтөлбөр.
  • 10 чухал сэдэв. Орчин үеийн байгууллагын менежментийн тэргүүний ач холбогдолтой сэдвүүдийг хамардаг.
  • 10 шилдэг сургагч. Хичээлүүдийг байгууллагын менежментийн талбарт олон жил амжилттай ажилласан, прагматик удирдагч, бизнес эрхлэгч, бизнесийн удирдлагын багш нар заадаг.
  • Шилдэг туршлага ба Коучинг. Салбарын зочин экспертүүд тэргүүн туршлага хуваалцах бөгөөд салбарын онцлогт тулгуурласан коучинг уулзалтууд багтсан.
Сургалтын давуу тал
  • Эрчимтэй. 3 долоо хоногт менежментийн гол талбаруудын хамгийн чухал мэдлэгийг холимог хөтөлбөрийн дагуу суралцах боломж олгодог.
  • Инновацлаг. Хөтөлбөр нь менежментийн талбаруудад гарч буй сүүлийн үеийн ололт, шинэлэг хандлагуудыг тусган тогтмол шинэчлэгдэж байдаг.
  • Практикт ойр. Сургалтын агуулга нь бизнесийн ялгаатай салбарт олон жилийн туршлагатай экспертүүд, захирлууд менежментийн аргачлалыг хэрхэн амжилттай туршлага болгосон мөн болгох боломжтой арга техникд төвлөрдөг.
  • Эргэх холбоотой. Сургалт дууссанаар харилцаагаа өндөрлөлгүй, суралцагчийг менежментийн талбаруудад хийгдсэн сүүлийн үеийн судалгаа, тайлан зэрэг чанартай контентоор хангаж, мэдлэг, мэдээллийг нь тогтмол шинэчилдэг.
Сургалтад хамрагдсанаар гарах үр дүн
  • Өөрчлөгдөж буй бизнесийн орчинд үнэ цэнэ бүтээж, урт хугацаанд оршин тогтнох стратегийг боловсруулах аргачлалыг системтэйгээр эзэмших
  • Дижитал ертөнцөд шинээр үүссэн боломж, хэрэглээг бизнес функц тус бүр дээр танин мэдэх, олон улс болон дотоодын шилдэг туршлагыг хуваалцах
  • Хөтөлбөрийн хугацаанд Монголын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тэргүүн туршлага судална
  • “СЕО Коллеж” багийн гишүүн менежментийн сургагч, зөвлөхүүдээс байгууллагадаа зөвлөх үйлчилгээ авах, байгууллагын сургалт авах, томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зэрэг олон талын боломж бүрдэнэ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад компаниа стратегитай, зөв удирдах чадварыг олгох, шилдэг гүйцэтгэх удирдлагуудыг хөгжүүлэн гаргахад оршино. Сургалтын сэдэв бүр дасгал ажил болон өөрийн бизнест ашиглах боломж бүхий арга аргачлал, техник, арга зүйг олгох зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн функц болоод удирдагчийн байх ёстой ур чадварын нийт 10 сэдэвийг хамрах болно. Үргэлжлэх хугацаа эрчимжүүлсэн байдлаар 3 долоо хоногийн турш үргэлжилнэ.

Таны ямар ур чадвар хөгжих вэ?

Үйл ажиллагааны менежмент

Санхүүгийн менежмент

Манлайлал

Гүйцэтгэлийн үнэлгээ

1. 1. Digital Business and AI - Дижитал бизнес ба хиймэл оюун ухаан
2024-11-13 18:00

Дижитал шилжилт ба дижитал бизнесийн загварууд

Бизнес аналитикаар өрсөлдөөний давуу тал бий болгох нь

Бизнесд хиймэл оюуныг ашиглах нь

Байршил: 
2. 2. Effective Executive Leadership - Гүйцэтгэх удирдлагын үр нөлөөтэй манлайлал
2024-11-14 18:00

Гүйцэтгэх удирдлагын манлайллын үр нөлөөг хэмжих нь

Манлайллын өөр өөр арга барилуудыг хослуулж ашиглах нь

Удирдлагын багийг сэдэлжүүлэх нь

Байршил: 
3. 3. Гүйцэтгэх удирдлага ХН байх нь
2024-11-15 18:00
  • Ирээдүйн ажлын байр ба ур чадварын өөрчлөлт
  • Өөр өөр үеийн төлөөллийг татах, тогтоон барих байгууллагын соёл, үнэт зүйлийг тодорхойлох нь
  • Хүний нөөцийн менежментийн чиг үүргүүд дэх гүйцэтгэх удирдлагын оролцоо
Байршил: 
4. 4. Rebuilding Strategy - Стратегийн шинэчлэл
2024-11-16 18:00

Стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь

Өрсөлдөөний давуу тал үүсгэж, хадгалах нь

Стратегийн менежментийн шинэлэг аргачлалууд

Байршил: 
5. 5. Strategic Marketing Management - Стратегийн маркетингийн менежмент
2024-11-17 18:00

Маркетингийн стратеги

Маркетингийн тактик

Компанийн өсөлтийн менежмент

Байршил: 
6. 6. Strategic Sales Management - Стратегийн борлуулалтын менежмент
2024-11-18 18:00

Борлуулалтын албаны зохион байгуулалт, менежмент

Гол харилцагчийн менежмент

Борлуулалтын пайплайнын менежмент ба CRM

Байршил: 
7. 7. Financial management - Санхүүгийн менежмент
2024-11-19 18:00

Компанийн санхүүгийн гол үзүүлэлт, харьцаануудыг ойлгох нь

Корпорацийн санхүү (corporate finance)-гийн үндсэн ойлголтууд

Хувь эзэмшигчидийн үнэ цэнийг нэмэгдүүлэх аргачлалууд

Байршил: 
8. 8. Strategic Investment - Стратегийн хөрөнгө оруулалт
2024-11-20 18:00

Бизнесийн шинэ боломжууд

Хөрөнгө оруулалтын стратеги ба багцын менежмент

Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх аргачлалууд

Байршил: 
9. 9. Managing Operations - Үйл ажиллагааны менежмент
2024-11-21 18:00

Бизнесийн стратегитай уялдсан үйл ажиллагааны менежмент

Үйл ажиллагааны менежментийн шинжилгээ, үр ашгийн тооцоолол

Компанийн бизнесийн процессыг тасралтгүй сайжруулах нь

Байршил: 
Онлайн сургалт
10. Гүйцэтгэлийн менежментийн үндэс
Гарын авлага байхгүй байна
Та сургалтын сертификатыг Facebook, Linkedin, Twitter, Instagram хаягдуудад шэйр хийх боломжтой.