Энэхүү нөхцөлүүд нь нэг талаас суралцагч буюу эсвэл сургагч та, нөгөө талаас Mastery.mn-ын хооронд хүчин төгөлдөр гэрээ болж үйлчлэх ба таны хууль ёсны эрх, нөхөн төлбөр, үүргийн талаарх чухал мэдээллийг агуулсан тул анхааралтай танилцана уу.
Mastery.mn-ийн эрхэм зорилго нь суралцагчийн насан туршийн суралцахуйн хэрэгцээг хангах явдал юм. Бид сургагчдадаа сургалтын контент бүтээж тус платформд нийтлэх, суралцагсдад хэзээ ч, хаанаас ч сургалтын контентуудад хандах боломж олгодог.
Энэхүү нөхцөлүүд нь Mastery.mn цахим хуудас, хэрэглүүр, манай API болон бусад холбогдох үйлчилгээнүүд дэх таны бүх үйл ажиллагаанд хамаарна.
Бид Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлогодоо суралцагч, сургагч нарынхаа хувийн мэдээллийг хэрхэн боловсруулахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан.
Аккаунт /Бүртгэл
Та манай платформд үйлдэл хийхийн тулд аккаунттай байх ёстой. Та өөрийн бүртгэлтэй холбоотой бүх үйл ажиллагааг хариуцах тул нууц үгээ аюулгүй хадгалаарай. Хэрэв та хэн нэгэн таны бүртгэлийг ашиглаж байна гэж сэжиглэж байгаа бол манай багтай холбогдож бидэнд мэдэгдээрэй. Та Mastery.mn-ийг ашиглахын тулд онлайн үйлчилгээ авахыг зөвшөөрсөн насанд хүрсэн байх ёстой.
Та манай платформд үйлдэл хийх, тухайлбал контент худалдаж авах, хандах, нийтлүүлэхээр контент оруулахын тулд бүртгэлтэй байх шаардлагатай. Бүртгэлээ тохируулах, хөтлөхдөө та хүчинтэй имэйл хаяг зэрэг үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх ёстой. Та өөрийн бүртгэл болон аккаунтдаа тохиолдсон бүх зүйлд, тэр дундаа хэн нэгэн таны бүртгэлийг зөвшөөрөлгүйгээр ашигласнаас үүдэн учирсан аливаа хохирлыг өөрөө бүрэн хариуцна. Энэ нь та нууц үгээ болгоомжтой ашиглах хэрэгтэй гэсэн үг юм. Та аккаунтаа хэн нэгэнд шилжүүлэх эсвэл хэн нэгний аккаунтыг ашиглах боломжгүй. Хэрэглэгч нас барсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн бүртгэл хаагдана.
Та өөрийн бүртгэлд нэвтрэх эрхээ хэн нэгэнтэй хуваалцаж болохгүй. Та өөрийн бүртгэлтэй холбоотой бүхнийг хариуцах ёстой ба Mastery.mn нь бүртгэлд нэвтрэх эрхээ хуваалцсан суралцагч, сургагч нарын хооронд гарсан маргаанд оролцохгүй. Хэн нэгэн таны аккаунтыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг мэдсэн даруйдаа манайд мэдэгдэх ёстой. Таныг үнэхээр тухайн аккаунтыг эзэмшигч мөн гэдгийг батлахын тулд бид танаас зарим мэдээллийг хүсч болно.
Суралцагчид ба сургагч нар Mastery.mn-д бүртгэл үүсгэж, үйлчилгээг ашиглахын тулд 16 нас хүрсэн байх ёстой. Хэрэв та 16-аас доош настай, хуулиар онлайн үйлчилгээ ашиглах зөвшөөрөл авах шаардлагатай бол эцэг эхийнхээ туслалцаа авна. Хэрэв та энэхүү шаардлагыг зөрчиж бүртгэл үүсгэсэн бол бид таны бүртгэлийг цуцлана.
Контентын худалдан авалт ба хандах эрхийн хугацаа
Та аль нэг хичээл эсвэл бусад контентод бүртгүүлэхдээ Mastery.mn-ээр дамжуулан түүнийг үзэх эрх авах ба түүнийг өөрөөр ашиглах эрхгүй. Контентыг бусдад дамжуулах юмуу цааш зарах ёсгүй. Бид танд тодорхой зөвшөөрөл өгөөгүй бол та аливаа контентыг хуулбарлах, цааш түгээх, бусдад дамжуулах, худалдах, стрийм хийх, түрээслэх, хуваалцах, зээлдүүлэх, өөрчлөх, засварлах, үүсмэл бүтээл үүсгэх, бусад хэлбэрээр шилжүүлэх, ашиглахыг хориглоно.
Mastery.mn дэх контентын үнийг бид өөрсдийн үнийн бодлогоор тогтоодог. Зарим тохиолдолд гар утасны платформ нийлүүлэгчдийн үнийн систем, борлуулалт, идэвхжүүлэлтийн бодлогоос шалтгаалж Mastery.mn цахим хуудсаар санал болгож буй контентын үнэ нь манай гар утас, ТВ-ийн хэрэглүүрээр санал болгож буй үнэтэй яг ижил биш байж болно.
Бид зарим тохиолдолд контентуудынхаа зэрэгцээ сурталчилгаа, борлуулалт хийх ба энэ хугацаанд тодорхой контентыг тодорхой хугацаанд хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Та худалдан авсан контентынхоо төлбөрийг төлөхийг зөвшөөрч, эдгээр хураамжийг дебит эсвэл кредит картаасаа авах, эсвэл бусад төлбөрийн хэрэгслээр боловсруулахыг зөвшөөрөх боломжтой. Mastery.mn төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, төлбөрийн хамгийн тохиромжтой аргыг санал болгож, төлбөрийн мэдээллийг тань аюулгүй байлгана. Бид төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчдийнхээ өгсөн мэдээллийг ашиглан таны төлбөрийн хэрэгслийг шинэчлэнэ.
Та худалдан авалт хийхдээ хүчингүй эсвэл зөвшөөрөлгүй төлбөрийн аргыг ашиглахгүй байх ёстой. Хэрэв таны төлбөрийн хэрэгсэл бүтэлгүйтсэн ч бүртгүүлсэн контентдоо хандах эрхтэй хэвээр байвал биднээс мэдэгдэл ирснээс хойш 30 хоногийн дотор холбогдох төлбөрийг төлөх ёстой. Бид зохих төлбөрөө төлөөгүй аливаа контентод хандах эрхийг хаах эрхтэй.
Контент ба зан үйлийн дүрэм
Та Mastery.mn-г зөвхөн хууль ёсны зорилгоор ашиглах ёстой. Та манай платформд нийтэлсэн бүх контентоо өөрөө хариуцна. Та өөрийн бичсэн шүүмж, асуулт, нийтлэл, хичээл, сургалт ба бусад контентоо хууль тогтоомжид нийцүүлж, бусдын оюуны өмчийн эрхийг хүндэтгэх ёстой. Давтан эсвэл томоохон зөрчил гаргасан тохиолдолд бид таны бүртгэлийг хаана.
Манай платформын үйлчилгээг ашиглах таны зан үйл Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмуудад нийцсэн байх ёстой. Та өөрт хамаарах эдгээр хууль тогтоомжийг мэдэж, дагаж мөрдөөрэй.
Хэрэв та суралцагч бол элссэн сургалт юмуу бусад контентыг нийлүүлсэн сургагч нараас асуулт асуух, мөн контентын талаар сэтгэгдлээ нийтлэх эрхтэй.
Хэрэв та сургагч бол платформд контент нийтлэх боломжтой ба өөрийн хичээл юмуу бусад контентод бүртгүүлсэн суралцагчидтай харилцах боломжтой. Аль ч тохиолдолд та хуулийг дагаж, бусдын эрхийг хүндэтгэх ёстой. Та уг платформд нийтэлсэн эсвэл хийсэн аливаа сургалт, контент, үйлдлүүд, тэдгээрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцна.
Хэрэв таны хичээл, контент хууль эсвэл бусдын эрхийг зөрчиж байвал бид таны контентыг платформоос устгаж болно. Mastery.mn нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийг дагаж мөрддөг.
Хэрэв та төлбөрөө төлөх хугацаандаа төлөөгүй бол бид манай платформ болон үйлчилгээг ашиглах зөвшөөрлийг тань ямар ч үед хязгаарлаж, цуцалж, эсвэл таны бүртгэлийг устгаж болно. Хууль сахиулах байгууллага эсвэл төрийн байгууллагуудын хүсэлтээр, удаан хугацаагаар идэвхгүй байсан, техникийн гэнэтийн асуудал, залилан мэхлэх, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж сэжиглэж байгаа бол, эсвэл өөрсдийн үзэмжээр таны үйлчилгээг цуцалсны дараа бид таны бүртгэл болон контентыг устгаж болох ба манай платформ руу нэвтрэх, манай үйлчилгээг ашиглахыг хориглох боломжтой. Таны бүртгэлийг цуцлах, контентыг устгах, манай платформ, үйлчилгээнд нэвтрэх эрхийг хаасан тохиолдолд бид таны болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэдгийг та үүгээр хүлээн зөвшөөрч буй юм.
Mastery.mn-ийн эрх
Бид Mastery.mn платформ ба түүнтэй холбоотой цахим хуудас, одоо байгаа ба ирээдүйд гарч ирэх хэрэглүүр, үйлчилгээ, лого, API, код, ажилтнуудын маань бүтээсэн контент зэрэг зүйлүүдийг эзэмшдэг. Та тэдгээрт хөндлөнгөөс оролцох эсвэл зөвшөөрөлгүйгээр ашиглах ёсгүй. Манай платформ ба үйлчилгээнүүд нь зохиогчийн эрх, барааны тэмдэг ба Монгол Улсын хуулиудаар хамгаалагдсан.
Та Mastery.mn платформ ба үйлчилгээнд хандах, ашиглах явцдаа дараах зүйлүүдийг хийж болохгүй. Үүнд:
Платформын мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой аль нэг онцлогийг идэвхгүй болгох, хакердах, хууль бусаар нэвтрэх эсвэл манай системийн аль нэг эмзэг талыг шалгах, сорих.
- Mastery.mn платформын аливаа эх код эсвэл контентыг хуулах, өөрчлөх, үүсмэл бүтээл үүсгэх, урвуу инженерчлэл хийх, урвуу угсрах, эсвэл өөр аргаар олохыг оролдох.
-
- Манай цахим хуудас, хэрэглүүр, API-аар өгөгдсөн одоогийн хайлтын функцүүдээс бусад аргаар манай платформд хандах, хайлт хийх, эсвэл хандах эсвэл хайлт хийхээр оролдох.
-
- Вирус илгээх, платформыг хэт ачаалах, спам илгээх, цахим шуудангаар “бөмбөгдөх” зэргээр худал мэдээллээр халдлага үйлдэх
Үйлчилгээг худалдан авах нөхцөл
Та үйлчилгээг худалдан авсанаар биднээс тухайн үйлчилгээний төлөвлөгөөнд багтсан контентыг үзэх хязгаарлагдмал, онцгой бус, шилжүүлэх боломжгүй эрх авна.
Таны худалдаж авсан эсвэл сунгасан үйлчилгээ нь үйлчилгээний төлөвлөгөөний хүрээнд хандах эрхийн тодорхой хамрах хүрээ, онцлог, үнэтэй байна. Худалдаж авсан үйлчилгээгээ хэн нэгэнд шилжүүлэх, түгээх, хуваалцахыг хориглоно.
Та өөрийн худалдан авсан үйлчилгээгээ цуцалж болно. Хэрэв та худалдан авсан үйлчилгээгээ цуцалвал тухайн үйлчилгээнд хандах эрх таны төлбөрийн хамрах хугацааны сүүлийн өдөр автоматаар дуусна.
Таны үйлчилгээний худалдан авалт төлбөргүй туршилтаар эхлэх боломжтой. Таны үйлчилгээний төлбөргүй туршилтын хугацааг бүртгүүлэх явцад зааж өгнө. Mastery.mn нь өөрсдийн үзэмжээр төлбөргүй, туршиж үзэх эрхийг өгдөг ба нэвтрэх эрх, үргэлжлэх хугацааг хязгаарлах боломжтой. Хэрэв бид таныг шаардлага хангаагүй гэж үзвэл төлбөргүй туршилтыг цуцлах, үйлчилгээг тань түдгэлзүүлэх эрхтэй.
Төлбөргүй туршилтын хугацаа дуусахад таны дараагийн төлбөрийн мөчлөгийн хураамжийг авна. Төлбөргүй турших хугацаа дуусахаас өмнө захиалгаа цуцлаагүй тохиолдолд таны үйлчилгээ тохиргооны дагуу (жишээ нь, сар эсвэл жил бүр) автоматаар шинэчлэгдэнэ.
Худалдан авсан үйлчилгээний тань төлбөрийг худалдан авалт хийх үед жагсааж харуулна. Төлбөрийг буцаан олгохгүй ба холбогдох хуульд өөрөөр заагаагүй бол хэсэгчлэн ашигласан хугацаанд буцаан олголт, зээл олгохгүй.
Үйлчилгээг худалдан авахын тулд та төлбөрийн хэрэгслээ оруулах ёстой. Худалдаж авах үйлчилгээндээ бүртгүүлж, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн мэдээллээ өгснөөр та бидэнд болон манай санхүүгийн түнш байгууллагуудад тогтоосон төлбөрийн хэрэгслээр тухайн үеийн үйлчилгээний төлбөрийг боловсруулах эрхийг олгож буй юм. Үйлчилгээний хугацаа дуусахад бид таны худалдан авсан үйлчилгээг өмнөхтэй ижил хугацаагаар автоматаар сунгаж, тухайн үеийн хураамжийг төлөхийн тулд таны төлбөрийн хэрэгслээс мөнгийг татаж авна.
Бид өөрсдийн үзэмжээр үйлчилгээний төлөвлөгөө эсвэл үйлчилгээнийхээ үнийг өөрчлөх эрхтэй. Холбогдох хуульд өөрөөр заагаагүй бол энэ нь үнийн өөрчлөлт эсвэл таны худалдан авсан үйлчилгээнд орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдсэний дараа хүчин төгөлдөр болно.
Бид аль ч үйлчилгээний төлөвлөгөөнд аль нэг тодорхой контент байгаа эсэх, эсвэл наад зах нь ямар хэмжээний контент байх ёстой талаар ямар нэг баталгаа өгөхгүй. Бид аливаа үйлчилгээний төлөвлөгөөндөө ирээдүйд нэмэлт боломжуудыг санал болгох, өөрсдийн үзэмжээр үйлчилгээний төлөвлөгөөг өөрчлөх, цуцлах эрхтэй.
Маргаан шийдвэрлэх
Mastery.mn нь эрх зүйн нэхэмжлэл гаргалгүйгээр хэрэглэгчидтэйгээ маргааныг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ зориулдаг. Хэрэв бидний хооронд ямар нэгэн асуудал гарвал та болон Mastery.mn эхлээд дор дурдсан албан бус маргааныг шийдвэрлэх үйл явцыг ашиглан аль аль талдаа шударга, эрх тэгш байх шийдэлд хүрэхийн тулд хичээнгүйлэн, үнэнч шударгаар ажиллахыг зөвшөөрч байна.
Бие биенийхээ эсрэг нэхэмжлэл гаргахын өмнө та болон Mastery.mn энэ хэсэгт тайлбарласан албан бус маргаан шийдвэрлэх үйл явцад оролцох ёстой.
- Овог нэр, шуудангийн хаяг, и-мэйл хаягийг агуулсан богино, бичгэн мэдэгдэл илгээнэ:
- a) Маргааны мөн чанар, дэлгэрэнгүй,
- б) түүнийг шийдвэрлэх санал (нэхэмжилж буй мөнгө ба энэ дүнг хэрхэн тооцсон зэргийг оролцуулан).
-
- Хоёр талын аль нэг нь нэхэмжлэлийн мэдэгдлийг хүлээн аваад түүнийг албан бусаар шийдвэрлэхийг хичээнэ. Талууд нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Иргэний хуулийн дагуу албан ёсны нэхэмжлэл гаргах эрхтэй.
Бидэнтэй хэрхэн холбогдох вэ
Бидэнтэй холбогдох хамгийн сайн арга бол манай info@mlctraining.mn цахим шуудангаар холбогдох явдал юм. Манай үйлчилгээний талаарх таны асуулт, санаа зовоосон асуудал, санал хүсэлтийг сонсохдоо бид баяртай байх болно.